Токио-2020: Ё.Басхүү торгуулиар ялж, шөвгийн наймд үлдлээ


66 кг-ын эхний тойрогт гоц мөргөсөн манай бөх Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Д.Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдлээ. 

Минкоу бол манай 66 кг-ын сайчууд болох Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан эвгүй учраа. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь түүнтэй нэг таарч ялсан бол энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгуулав.

Ё.Басхүү хагас шигшээд үлдэхийн төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй хоёр таарч, хоёуланд нь ялагдаж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна