Токио 2020: Медаль авсан тамирчид зураг даруулахдаа маскаа тайлж болно


Токио 2020 олимпыг зохион байгуулах ерөнхий хорооноос цар тахлын нөхцөл байдлаас үүдэн тамирчид болоод арын ажилчдыг хүн хоорондын зайгаа баримтлан, тогтмол маск зүүх шаардлага тавьж байгаа билээ. 

Тэгвэл энэ сарын 25-наас эхлэн Олон улсын олимпын хороо журмаа зөөлрүүлж, тамирчдад медалийн тавцан дээр зургаа авхуулахдаа 30 секундын хугацаанд амны хаалтгүй байх боломж олгохоор болсон байна.

“Медаль гардуулах ёслолын протоколоо бид өөрчилж, спортын карьерынхаа чухал агшны сэтгэл хөдлөлийг гэрэл зурагт үлдээх боломжийг тамирчдад олгож байна” гэж ОУОХ мэдэгджээ.

                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна