Филиппиний Хидилин Диаз хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -55 кг жинд алтан медаль авч улсынхаа түүхэд бичигдлээ. 110 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн арлын орон 97 жилийн олимпын түүхдээ алтан медаль авч үзээгүй байсан юм.
Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан 30 настай Диаз 224 кг-ийг өргөж олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Энэхүү олимп нь Диазын хувьд дөрөв дэх наадам байсан бөгөөд тэрээр 2012 оны Лондонгийн олимпын нээлтэд улсынхаа төрийн далбааг барин гарч байв.
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.141
Super
Хариулах