Япон улсад халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт 20 гаруй хувиар өсчээ. Өчигдөр гэхэд л Токио хотод коронавирусний 1429 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь олимпын наадмын хэт бөөгнөрөл, олон улсын тамирчдын вакцинжуулалтын асуудал зэргээс үүдэж байгаа гэв.
Тус улсад вакцинжуулалт хоёрдугаар сараас эхэлсэн. Учир нь Японы эрх баригчид бусад улс оронд боловсруулсан вакцинууд дотроос ганцхан файзер вакциныг захиалсан ба хүлээн авахад нэлээд хэдэн сар зарцуулсан. Одоогоор Япон улсын нийт хүн амын зөвхөн 23 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна