Алтан медалын төлөө барилдах Сайед Моллайн иргэншлээ сольсон түүх

2021/07/27

Токио 2020 олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй Сайед Моллай Гүржийн тамирчин Тата Григалашвилитай барилдаж өрсөлдөгчөө цэвэр яллаа. 

Тэрбээр хоёр дахь тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-т шалгасан бөгөөд гурав дугаар тойрогтоо Азербайжаны тамирчин Мурад Фатиевтай барилдаж цэвэр ялалт байгуулсан юм.Ингэснээр манай тамирчин дараагийн барилдаанд Австрийн Шамил Борчашвилитай хүч үзэх юм. 

Дэлхийн чансаанд жиндээ зургадугаар байрт эрэмблэгддэг түүнийг яагаад төрөлх эх орноо орхин өдгөө Монгол улсын иргэн болох хүртэлх замнал маш гунигтай.

Тэрбээр 2019 онд Иран улсын иргэншилтэй байхдаа өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлан, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм.

Гэвч Иран улсын спортын дэд сайд улс төрийн шалтгааны улмаас Сайед Моллайг Израйл улсын бөхтэй барилдаж болохгүйг сануулан хагас шигшээ тоглолтод ялагдахыг сануулжээ. Хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Хүнд байдалд орсон Сайед Моллайг Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байгаагүй учир ялагдсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдаж тэмцээнээ өндөрлүүлж байжээ. ДАШТ-ий дараа Сайед Моллай "өөрийгөө 10 хувь л дайчилсан" гэж байв. 

ДАШТ-ий дараа Сайед Моллай Иран руу буцалгүй Европ руу дүрвэн Герман улсад орогнож байгаад өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Монгол улсын иргэншилтэй болсон тэрбээр олимпын аварга болох мөрөөдөлдөө нэг ялалтаар ойртож хагас шигшээд шалгарлаа. 

Л.Лхагважав 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.202
    2021/07/27

    Myndag bnaa.ert yed manai ih mongol ulsiin neg heseg baisan.tegheer mongol l hun

    Хариулах
  • 103.26.194.217
    2021/07/27

    Engiin uzegdel. Amjilt husye!

    Хариулах