Аварга том алтан загаснууд аюул учруулж байна

С.Гандэлгэр
2021/07/28

АНУ-ын Миннесота мужийн нуурнаас санаанд оромгүй болтлоо өсөж томорсон алтан загаснууд олдсон тул мужийн захиргаанаас анхааруулга гаргажээ.

Хүмүүс тэжээвэр алтан загасаа нуур цөөрөмд хаячихаар нөгөөдүүл нь аварга том болчхоод байдаг аж. Ердийн алтан загас 90-250 грамм жинтэй байдаг атал өнөөх аваргууд бүр 2 кг жинтэй, хөлбөмбөгийн бөмбөг шиг том болцгоожээ. Аварга алтан загас нуудыг хэт олширсныг харсан хүмүүс мужын захиргаанд гомдол гаргаснаар нуурнаас тэднийг холдуулжээ.


Алтан загас гайхалтай амьдрах чадвартай мөстсөн, хүчил төрөгчгүй, бохир усанд ч амьдарч чаддагийн зэрэгцээ идэш тэжээлээ нуурын ёроолоос хайдаг тул ёроолын лаг шаврыг хөдөлгөж, ус бохирдуулахын зэрэгцээгээр ургамлын үндсээр хооллож, усны ургамалд аюул учруулдаг гэнэ. Алтан загаснуудаас болж иргэд гол усны экосистемд аюул учирч болзошгүй тул мужын захиргаандаа хандсан аж.

Хүмүүс алтан загасаа олноор хаядаг тул өнгөрсөн жилд л гэхэд Миннесота мужийн нууруудаас 100,000 алтан загас гаргаж авчээ. 

Дашрамд дурдхад 2019 онд Кентаккид нэгэн эр 9 кг жинтэй алтан загас барьсан тохиолдол ч гарчээ.

Эх сурвалж: allthatsinteresting.com



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.5
    2021/07/28

    Сэлэнгийн алуурчин торчдыг аваач нэгхэн өдрийн дотор хувхайртал шаана цаадуул чинь

    Хариулах
  • 121.100.83.23
    2021/07/28

    Сайхан шараад л иднэ биз дээ

    Хариулах