ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан.
Тэрбээр өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд “Олимпоос медаль хүртэж чадаагүйдээ, ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна. Би 13 жил боксын спортоор хичээллэж байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг шийддэг нь маш буруу гэж бодож байна. Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа. Үнэхээр харамсалтай байна. Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ. Үүний дараа мэргэжлийн боксод хүч үзнэ. Дахиж би ринг дээр ялчхаад шүүгчдээс болоод ялагдахыг хүсэхгүй байна. Ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна, Монголчуудыгаа баярлуулахыг хүссэн ч чадсангүй” хэмээн хоолой зангируулан сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний хувьд гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч шүүгчийн үнэлгээгээр ялагдал хүлээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.143.21
Эхний үед бага зэрэг илүү байсан, 2т тэнцүү шахуу ялсан, 3т бүр хол нүдүүлсэн яаж ялах юм бэ, Шүүлт шударга байсан гэж бодож байна. Гарч ирэнгүүтээ ялагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч байснаа яагаад буцаад унав. Сурах хэрэгтэй.
Хариулах103.57.92.71
сайн бодлоготой л оролцоогүй санагдах юм даа мэргэжлийн бол амьдралд хэрэгтэй биз дээ
Хариулах66.181.161.85
зөвөө зөв хэдий болтол ялчихаад ялалтаа авч чадахгүй хохироод явах вэ хүний залуу нас богинхон шүү дээ дүү минь амжилт хүсье
Хариулах