М.Лхагвагэрэлийн эсрэг Таха Акгуль

2021/08/06

Олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 53 кг-ийн медальтнууд өнөөдөр/2021.08.06/ тодорно. М.Лхагвагэрэл хүрэл медалийн төлөө Турк улсын тамирчин Таха Акгультай 19.10 цагаас барилдана.

Өдгөө 23 настай М.Лхагвагэрэлийн хувьд 23 хүртэлх насны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Энэ олимпийн наадмаар Германы Геннади Гудинович, Беларусийн Дзианис Храмианков нарыг ялж, хагас шигшээд АНУ-ын Габле Стивсонд ялагдсан.

Түүний өрсөлдөгч Таха Акгуль нь 26 насандаа Риогийн олимпод түрүүлж, дэлхийн аваргаас хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн Европын аваргад долоон удаа түрүүлжээ. Монголын хүчтэнүүдээс улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо нар Таха Акгультай барилдаж, ялагдаж байв.

Олимп, дэлхий, Европын аварга Таха Акгуль Токиогийн олимпоор Канадын Амарвир Дезиг ялсан ч АНУ-ын Габле Стивсонд ялагдаж, дагах барилдаан хийжээ. Дагах барилдаанд тэрбээр Киргизстаны Айаал Лазаревыг ялж, хүрэл медалийн төлөө шалгарсан аж.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.157
    2021/08/06

    Манай бөхчүүд гээд байгаа гарууд бидэндээ л бөх юм даа чааваас . Олимпийн дэвжээнд зүгээр л дэвжээний алчуур болж бнашдээ . Арай өөр өнцөгөөс нь чөлөөт бөхөө хөгжүүлээ хэрүүлээ зогсоо

    Хариулах
  • 192.82.73.50
    2021/08/06

    Новш.Ямарч идэвхигүй гөлийчихөөд.Явж тэр үндэсний бөхөөрөө начны найраагаа хий.

    Хариулах