Ц.Намуунцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

С.Гандэлгэр
2021/08/07

Токиогийн олимпын дэвжээнд өнөөдөр Монголын хоёр бөх барилдана. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50кг-д барилдах Ц.Намуунцэцэгийн өрсөлдөгч, Эквадорын бөх Лусиа Гузман бэртжээ. Улмаар манай улсын бөх дагах тойрогт барилдахгүй, шууд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Ц.Намуунцэцэг олимпын наадмын хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх, олимпын хоёр мөнгө, нэг хүрэл, ДАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт М.Стадниктай барилдана.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд өрсөлдөж буй Төмөр-очирын Тулга дагах тойрогт Унгарын бөх Измайл Мусукаевтай хүч сорино. Түүнийг ялбал ОХУ-ын бөх Г.Рашидовтой хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.43
    2021/08/07

    Зочин .Он сар өдөртөй мэдээ тавиач хө .Өнөөдөр гэх өнгөрсөнч юм уу бүү мэд ,,,,ккк

    Хариулах