Олимпийн хаалтын ёслолд Монголын тугийг М.Лхагвагэрэл зална

2021/08/08

Токиогийн Олимпийн бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00-д эхэлнэ. 

Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэлд зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ. 

Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпийн тосгоныг орхих журам үйлчилж буй. 

Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцаад байгаа билээ. Харин тэмцээн уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон төрлийн тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна