“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын бамбар Токио хотноо 16 хоног бадамлаж, олимпын тэмцээн, уралдаанууд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ны өндөрлөж байна.
Токиогийн олимпын наадамд дэлхийн улс орны төлөөлөл болсон 206 шигшээ багийн тамирчид оролцож 93 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд Монголын Улсын баг 1 мөнгө, 3 хүрэл, нийт 4 медальтай медалийн тоогоор 71 дүгээр байрт шалгарлаа.
Манай улсын ард Аргентин болон Сан Марино улс 1 мөнгө, 2 хүрэл медальтай 72 дугаар байрт орсон бол Киргиз манай өмнө 2 мөнгө, 1 хүрэл медальтай жагслаа.
Медалийн тоогоор АНУ-ын шигшээ баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл гээд нийт 113 медальтайгаар 206 орныг тэргүүлсэн бол Хятад улсын шигшээ баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаарт, Японы шигшээ баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл гээд нийт 58 медальтайгаар гуравдугаар байранд бичигджээ.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна