Ковид-19-ийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл түгээдэг Фэйсбүүк, Инстаграмын бүлэг, хуудаснуудыг хааснаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.
Эдгээр хуудаснуудыг нэгэн маркетингийн компаниар дамжуулан ОХУ-аас удирддаг байсан гэнэ. Их Британид төвтэй маркетингийн AdNow компанийн охин компани болох Fazze-д дээрх хуудаснууд харьяалагдаж байсан гэнэ.
“Fazze-аар дамжуулан Оросоос удирддаг Фэйсбүүкийн 65, Инстаграмын 243 хуудсыг бид хаалаа” гэж Фэйсбүүк компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Fazze компани цаашдаа Фэйсбүүкийн платформыг үйл ажиллагаандаа ашиглах эрхгүй болжээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна