Гал түймэр унтраахаар явж байсан нисэх онгоц осолдож найман хүн амиа алджээ

2021/08/15

Турк улсад шатаж буй ой хээрийн түймрийг унтраахад тусалж байсан Оросын нисэх онгоц өчигдөр ууланд осолдож, онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгджээ. Тодруулбал, ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоцонд Оросын таван нисгэгч мэргэжилтэн, Туркийн онцгой байдлын албаны гурван албан тушаалтан зорчиж явсан байна.

Тус онгоц нь Туркийн өмнөд хязгаарын Мараш мужийн уулархаг бүсэд осолджээ. Бериев Бе-200 загварын уг онгоц байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж, түймрийг агаараас унтраах зориулалттай юм.

Онгоц тээвэрлэж явсан усаа түймрийн бүсэд асгаж дууссаны дараа хангалттай өндөр авч чадаагүйн улмаас уул мөргөж сүйрсэн гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа аж. 

 Эх сурвалж: Russia Today



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.38
    2021/08/15

    Ээ хөөрхий, ум маани бадми хум

    Хариулах