Гаитигийн баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 304 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан байна. Карибын тэнгисийн эрэг орчимд 7.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа нийслэл Порт-о-Пренсээс баруун тийш 150 км зайд Петит Тру де Ниппес хотоос найман км-ын зайд 10 кмын гүнд томоохон чичирхийлэл болсоор байсныг АНУ-ын Геологийн алба мэдээлэв. Энэ нь Куб, Ямайка зэрэг холын бүсэд 11 жилийн өмнө болсон долоон баллын хүчтэй газар хөдлөлтөөс илүү хүчтэй гэсэн үг.Тэрхүү газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь нас эрсдсэн байна.
Гаитигийн Онцгой байдлын албаны урьдчилсан тооцоогоор 304 хүн амиа алдаж, дор хаяж 1800 хүн шархдан, олон хүн сураггүй алга болсон гэж мэдэгдсэн. Мөн дор хаяж 949 байшин, долоон сүм, хоёр зочид буудал, гурван сургууль нурсан гэсэн тоо байна.
Түүнчлэн ирэх долоо хоногт хүчтэй аадар бороо орох магадлалтай байгаа бөгөөд халуун орны шуурга Грейсийг чиглэн ирж байгаа нь аврах үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй гэсэн мэдээ байна. Ийнхүү Карибын тэнгисийн эрэг орчмын нөхцөл байдал тун хүнд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна