ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн Н.Зоригтбаатар: 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр өмнөд Африкийн улсаас 989,2 грамм метафетамин/мөс/ гэх бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн оршин суугч Б, Баянзүрх дүүрэгт оршин суугч Э нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Уг гэмт хэрэгт холбогдогч этгээд Э нь Хонконг улсад хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн хорих ялыг эдлээд 2020 онд суллагдаад Монгол Улсад ирээд байжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.3.3-т заасны дагуу улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг хуулийн хариуцлага байдаг. Тиймээс иргэд, олон нийтийг улсын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа тээш, илгээмжийг авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.205
Сэтгүүлчээ юу бичиж байгаагаа жоохон хараач ээ Хонконг улс гэж байхгүй шдээ
Хариулах