Ядуурал, ажилгүйдлээс зугтаж чадсан 21 настай Тик Токчин Хабане Ламегийн түүх

2021/08/16

Коронавирус  тахлын эхний өдрүүдэд  бизнесүүд дампуурч, үйл ажиллагаа нь сулрах явц Италийн хойд хэсгийн Чивассо хотод болж олон ажилчид цомхтголд орсон байна. Энэ үед 21 настай Хабане Ламе ажлаасаа халагджээ. Түүний эцэг өөр газарт очиж ажил хайхыг санал болгосон ч үгнээс нь зөрж, сүүлийн үед хүмүүсийн ихээр сонирхох болсон сошиал медиа платформ ТикТок-т видео байршуулж эхэлсэн байна.

Ламе тик ток бичлэгтээ үг хэлдэггүй ба зөвхөн нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн ашигладаг байна.Түүний илэрхийлж буй санаа нь шууд, энгийн,  инээдтэй учраас хүнд амархан хүрчээ.

Түүний анхны бичлэгүүд ихэвчлэн Итали хэл дээр, Итали хадмал орчуулгатай байсан. Ламе олон улсад танигдан хурдацтай өссөн шалтгаан нь хэт техник, эффект ашиглаагүй органик байдлаар санаагаа ойлгомжтой илэрхийлдэг  нь олны анхаарлыг  ихэд татжээ. Тэрээр ямар нэгэн гадны нөлөө бүхий тусламж аваагүй, өөрийн хүчээр алдаршсан нэгэн.


Одоогийн байдлаар Тик Ток дээр 65.6 сая дагагчтай бөгөөд энэ хурдаараа явбал платформ дээрх хамгийн их дагагчтай тик токчин болно.


Ламе нэгэн ярилцлагадаа  "Миний нүүр царай, илэрхийлэл хүмүүсийг инээлгэж байна. Дуугүй хариу үйлдэл бол "дэлхийн хэл" юм гэжээ. 

“The Publish Press” мэдээллийн хуудсыг үүсгэн байгуулагч Самир Чаудри "Тэр бараг л үйлдвэрлэлийн жинхэнэ байдлыг илэрхийлдэг. Энэ нь хүмүүст маш их таалагддаг гэж бодож байна. Хэн нэгэн хэт их хичээхгүй, баригдмал бус байгаа нь үнэхээр жинхэнэ мэдрэмж төрүүлдэг зүйл юм гэсэн байна. 

Эх сурвалж: The New York Times 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна