Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани ДӨРВӨН МАШИН МӨНГӨТЭЙ Кабулаас зугтжээ

С.Гандэлгэр
2021/08/17

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Талибанчууд Кабул хотыг эзлэх үеэр дөрвөн машин дүүрэн мөнгөтэй эх орноо орхин зугтсан талаар Оросын хэвлэлээр шуугиж байна. Ашраф Ганийн суусан нисдэг тэргэнд бүх ууттай мөнгө багтаагүй тул заримыг нь зам дээр орхин зугтсан гэжээ. АНУ Афганистанаас цэргээ татаж, улмаар Талибанчууд Кабул хотыг эзлэн авч ард иргэд олноор дүрвэн, улсын ерөнхийлөгч ч ийнхүү эх орноосоо зугтжээ. 

Энэ талаар Афганистан дахь ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч "Дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгө байсан." хэмээн ярьжээ. ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл өгсөн ажилтны нэрийг нууцалсан байна. Ийнхүү дөрвөн машин дүүрэн бэлэн мөнгийг нисэх тэргэнд зөөсөн боловч бүгд багтаагүйн улмаас заримыг нь зам дээр орхин зугтжээ.

Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Кабулаас зугтсаныхаа дараа буюу өнгөрсөн ням гарагт өөрийн цахим хуудсандаа Афганистанд тоолж барамгүй олон гэмгүй иргэд аллагад өртөж, нийслэл хот тэр чигтээ сүйрч зургаан сая гаруй иргэн аюулд өртөөд байна. Талибанчууд над руу дайрч, хулгайлахыг завдсан учраас би Кабулаас зугтсан. Одоогийн нөхцөл байдалд, энэ их аюулаас ард иргэдээ болон өөрийгөө хамгаалахын тулд Кабулаас явсан нь зөв хэмээн бодож байна. Талибанчууд зэр зэвсэг, дайн байлдаанд ялалт байгуулсан байж болох ч хэзээ ч бидний зүрх сэтгэлийг даван гарч чадахгүй. Би үргэлж эх орныхоо төлөө зүтгэх болно. Афганистан өнө мөнх оршиг хэмээн нийтэлжээ. Ашраф Гани Афганистаны 14-дэх ерөнхийлөгч бөгөөд 2014 оны есдүгээр сарын 20 болон 2019 оны есдүгээр сарын 29-ний өдөр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байжээ.<



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.