Цахим орчинд идэвхтэй Б.Идэр-Од, О.Мөнхжин, Б.Гантиг нарын залуус нийлж өчигдөр өөрсдийн койн IHC-гийн урьдчилсан захиалга IEO-г амжилттай хийсэн. Урьдчилсан захиалга Coinhub, Complex, Trade, Dax гэсэн дөрвөн бирж дээр хийгдсэн бөгөөд нийт 30 тэрбум төгрөгийн 100 тэрбум койны захиалга тэр дороо дууссан. Харин өнөөдөр захиалгатай холбоотой гомдол иргэдээс гарснаар багагүй маргаан дагуулж байна.
Манай улсад шинэ тутам уг салбарт үүссэн нөхцөл байдлын талаар иргэд, Санхүүгийн зохицуулах хороо, мөн Их Бит ХХК-ийн удирдлагуудаас тодруулга авч, талуудын байр суурийг хүргэж байгаа билээ.
Их Бит ХХК-ийн санхүү хариуцсан захирал О.Мөнхжин дараах тайлбарыг хийлээ.
“Койнхаб”-ын хувьд өөрсдийн үйл ажиллагааны гэдэг юм уу, эсвэл технологийн юм уу, эсвэл тооцоолоогүй юм уу тэр байдлаасаа болоод манай нийт захиалганд орон ёстой байсан нийт 25 тэрбум койныг хоёр дахин давуулсан илүү захиалга авчихсан юм билээ. Илүү захиалга авчихаад яах вэ гэж биднээс асуусан. Бид анхнаасаа 25 тэрбум койн танайд байршуулсан. Нийт дөрвөн газар 100 тэрбум койн гарсан. Тэгэхээр илүү захиалгыг яах ч арга байхгүй, цуцлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Койнхаб маань орж ирсэн дарааллаар нь цуцаллаа гэдэг хариуг бидэнд өгсөн.
Өөрөөр хэлбэл, буцаагаад төгрөгийг нь байршуулчихсан. Хохирол гэж ярьж буй хүмүүсийн хувьд алдагдсан боломжийг хохирол гэж хэлж болох юм. Түүнээс бодит хохирол бол байхгүй.
Манай компанийн хувьд Койнхаб ХХК-тай хамаарал бүхий этгээдүүд биш юм шүү гэдгийг хэлмээр байна. Мөн үйл ажиллагаагаа нийтэд ил тод, нээлттэй, ёсзүйтэй байх ёстой гэж үзэж байгаа учраас бүртгэлтэй холбоотой асуудалд аудитын компани ажиллуулна.
Бидний хувьд хөрөнгө оруулалтын сонголтыг гаргаж өгч байгаа юм. Манай бүтээгдэхүүн сайн, дэлхийн зах зээл дээр гарна. Бидэнд анх итгэж орсон хүмүүс тэр үр шимээ хүртээд явах байх.
Харин санхүүгийн зохицуулах хороо болон мөн зарим эдийн засагчид эрсдэлд орвол төр хүлээхгүй өөрөө хохирно гэж сануулж байгааг дэмжиж байна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй байхыг миний хувьд ч бусдад хэлж сануулдаг” хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.145
анхаасаал худал хулхи яриатай нөхөр байсан шүүдээ монгол хүний амин хувиа хичээсэн шунаг сувидаг зан дээр л тоглолт хийсэн ер нь ийм мэт приамид дээр алдаж бгаа улсууд шунахай ховдог зангаасаал болж хулхидуулж бгаа юм дараа нь төр засаг миний мөнгийг авч өг гээд л уйлаад суучихна үнэгүй хоол хавханд байдаг шүү
Хариулах49.98.162.55
neeh hudlaa garuud hulgai luivar hiij bgaaga medehgui uursdiin aldaaga hun.s buu asuu ⁉️ neeh gavyatai ajil hj bga yum ydarsan ard tumnees hulgai hj amdarj bga alham dutamdaa sanj yav banhar sahaltai min olon havar negende ter thag ireh uldej
Хариулах202.55.191.194
луйвар луйвар луйвар
Хариулах192.82.86.117
Нэг үгээр бол хий хоосон агаар зарж бна гэсэн үг бас хохиролын тухай одоо ярих бишлдээ
Хариулах192.82.67.124
Hutsdag sta ve
Хариулах64.119.16.61
Хулгайч
Хариулах202.126.89.91
хамаг юм зассан он сар хүртэл 10сарын 5 гээд яг нарийн авч үзвэл бөөн засвар будилаан бна шүү дээ
Хариулах192.82.71.10
huts2, awj chadaaguide uilaad suuj bai, 2 doh zah zeeles awtsgaana bi ch awah geed beldsen
103.212.118.251
Bitii shaa ynhnii zulbsagaa