“Facebook” ухаалаг нүдний шилээ худалдаанд гаргана

С.Гандэлгэр
2021/09/11

Америкийн “Facebook” компани “EssilorLuxottica”, “Ray-Ban” компаниудтай хамтран бүтээсэн ухаалаг нүдний шилнийхээ шинэ загварыг танилцууллаа.

“Зураг, дүрс бичлэг авах, сэтгэгдлээ хуваалцах, хөгжим сонсох, дуудлага хийх боломжийг танд олгох “Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилээ танилцуулж байгаадаа бид баяртай байна” гэж тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

“Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилний үнэ 299 ам.доллароос эхлэх аж. Энэхүү нүдний шил нь 20 өөр загвартай байх бөгөөд цахимаар болон АНУ, Австрали, Канад, Ирланд, Итали, Их Британид дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой.

Уг нүдний шил нь таван мегапикселийн нарийвчлалтай хоёр камертай бөгөөд товчлуур эсвэл “Facebook Assistant” дуут туслахыг ашиглан 30 секундийн урттай видео бичих, зураг авах боломжтой ажээ. Мөн төхөөрөмж нь гурван микрофон, чанга яригчаар тоноглогдсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна