Японд коронавирусний “ЭТА” хувилбар илэрчээ

С.Гандэлгэр
2021/09/11

Японд коронавирусний “Эта” хувилбарын 18 тохиолдол илэрснийг тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Улсын хэмжээнд уг хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдэж буй нь энэ юм.

“Эта” хувилбар 12 дугаар сараас хойш олон оронд илрээд байгаа юм. Мөн Энэтхэгт анх илэрсэн “Каппа” хувилбараар энэ сарын 3-ны байдлаар Японд 19 хүн халдварласан байна.

Тухайлбал, зургаадугаар сард Японы төв нутгийн Миэ мужид “Каппа” хувилбараар тусгаарлах байрнаас гадна халдварласан нэг тохиолдол илэрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эдгээр хоёр хувилбарын аль алийг нь анхааралтай ажиглах хувилбаруудын ангилалд оруулаад байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.170
    2021/09/13

    10 жилийн сургуулиа болио чээ.

    Хариулах
  • 202.55.188.90
    2021/09/11

    Хөл хорио хэрэгтэй Жижиг Монголд асаргаа эмчилгээ сувилал муу эм хангамж муу манайд хөл хорио хэрэгтэй

    Хариулах