Ш.Нямдоржийг 14 сая төгрөгөөр торгож, 199 сая төгрөгийг улсын орлого болгожээ

С.Гандэлгэр
2021/09/15

Нийслэлийн прокурорын газраас Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 /нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй / дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.
Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирсэн болно.
2021-09-09-ний өдөр шүүхээс шүүгдэгч Ш.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрийн сангийн хохирол нөхөн төлүүлэх дансанд байршиж буй 199,000,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.168
    2022/11/08

    Бүх хөрнгин хураж бүх насарн шоронд хии хуулъ мэдсэр баиж хулгаа хиисэн хуулъчиъ мэргжилтэи төгс хулгачи

    Хариулах
  • 202.126.90.123
    2021/12/04

    bvh hurngin huraj bvh nasarn horochi

    Хариулах
  • 202.126.89.233
    2021/09/15

    gem burutai totsson bol ylin uguchee

    Хариулах
  • 66.181.161.24
    2021/09/15

    Чүү ай 2 өрөө байрны мөнгө хурааж авсан болоод чүү ай жижиг тэргэний үнээр торгосон болоод 2 жилийн амралт өгөөд сул тавиад явуулжээ.

    Хариулах
  • 64.119.22.120
    2021/09/15

    Naad hvn heden terbumaar n saltaadtsn l bgashdee ineedtei torgohiin hujaa shig tsaazaar awdgvimaa gehed bvh hurungiin huraaj awj boldgvimuu awilgald awsn mungunuusuu joohoniig nulimaad l garaad irdg shaasn

    Хариулах