Blackpink хамтлагийн гишүүн Лизагийн шинэ цомог "Youtube"-ийн рекордыг эвджээ


Blackpink хамтлагийн гишүүн Лиза өнгөрсөн долоо хоногт анхны бие даасан “Lalisa” хэмээх нэртэй цомгоо гаргасан билээ. Уг уран бүтээл нь нээлтээ хийснээс хойш 24 цагийн дараа “Youtube”-ийн рекордыг эвдсэн байна. 

Түүнчлэн түүний цомгийн урдчилсан захиалга нь 700 мянгад хүрсэн нь К-попын ертөнцийн дээд амжилт болоод байна. Энэ оны эхээр “Nubia” сэтгүүл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 70 гаруй алдартай платформын мэдээлэлд үндэслэн дэлхийн хамгийн алдартай 10 к-поп одын жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтыг Лиза тэргүүлсэн бөгөөд хатлагийн бусад гишүүн болох Жисү, Женни, Розе нар тав, долоо, есдүгээр байрт бичигджээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.