Тайландад "КАННАБИС"-аар зарим өвнийг эмчилж байна

2021/09/17

2020 оны 12-р сарын 15-нд Тайландын Эрүүл Мэндийн Сайд Каннабис болон Гемс гэх мансууруулах төрлийн ургамлуудыг Type – 5 төрлийн мансууруулах бодисоос хасч бүртгэсэнээс хойш  Патум Тани муж дахь Канчарак Эмнэлэг, сувилалд каннабисыг эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Тус эмнэлгийн менежер, Титират Чареонарг хэлэхдээ, олон Тайландчууд Каннабисыг мансууруулах бодис гэж үздэг ч ихэнхи хүмүүс каннабисын бүтцэд бусад эмийн ургамлуудаас илүү үр дүнтэй эмчилгээ үзүүлдэг болохыг, үүний сайн болон муу талыг мэддэггүй хэмээв. Эмийн санч, Након Ратчасрима мужын эрүүл мэндийн газар дахь Тайландын уламжлалт анагаахын хэсгийн ахлах, Пракоб Жианмареонг-н үзэж буйгаар улс даяар уламжлалт Тайл эмнэлгүүдийг каннабисын эмчилгээтэй болгох, каннабисаар мэргэшсэн эмч, эмийн санчдыг  бэлтгэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Эрүүл мэндийн сайдын зүгээс Уламжлалт анагаахын эмч нарыг орчин үеийн эмч нартай архаг хууч өвчин эмчлэх, ялангуяа өвчин бууруулах тал дээр хамтран ажиллахыг дэмжсээр ирсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна