ИНЕГ:"Москвагаас Хөх хот руу нисч байсан онгоц шатахуун цэнэглээд хөөрсөн, зорчигч буугаагүй"

2020 оны 10 сарын 22

2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр "Монголиан Эйрлайнс" компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл Хятадын зарим цахим хуудсанд гарчээ.

Энэ талаар ИНЕГ-ын ХМОНХ-ээс тодруулахад  "Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэн онгоц Чингис хаан нисэх буудлаас шатахуун цэнэглээд хөөрсөн. Зорчигч бууж, суусан асуудал байхгүй. Тухайн үед хөх хот руу хуваарьт нислэг байгаагүй" гэсэн мэдээллийг өглөө.

Г.Сар

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.