Blackpink хамтлагийн Лиза шинэ уран бүтээлээрээ Тайландын эдийн засгийг сэргээжээ

Өчигдөр 11 цаг 28 минут

Blackpink-ийн  Лиза буюу Лализа Манобан нь өнгөрсөн долоо хоногт LALISA нэртэй шинэхэн уран бүтээлээ цацсан билээ. 

Тэрбээр  анхны соло уран бүтээлээ гаргасан нь Тайландын нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлжээ.

LALISA дууны клипт Тайландын соёл, төрсөн нутгийнх нь зураглал багтсан байна. Уг дууг "YouTube"-д нийтэлснээс нь хойш 24 цагийн дотор 73 сая хандалт авчээ. 

Энэ нь соло уран бүтээлчдийн өмнөх дээд амжилт болох Америкийн поп од Тэйлор Свифтийн амжилтыг эвдсэн тохиолдол юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.131.114
    Өчигдөр

    арай шүү АМЖИЛТ эвдсэн юм уу

    Хариулах