НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор Нью-Йорк хотод ирсэн Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Күэйрога Ковид-19-өөр өвчилжээ.
Түүнээс авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тул 14 хоног тусгаарлагдаж, харин Бразилын Ерөнхийлөгч тэргүүтэй бусад төлөөлөгчид коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай, мөн алсын зайнаас ажиллах ёстой болсон гэнэ.
Бразилын эрүүл мэндийн сайд цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Марсело Күэйрога жиргээндээ АНУ-д тусгаарлагдаж, цаашид эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах протоколыг дагаж мөрдөхөө мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна