Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

2021/09/27

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлна хэмээн Японы зарим хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 

Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон тэрбээр сүүлийн саруудад баруун өвдөгний гэмтлийн улмаас барилдахгүй байгаа аж.

Ийнхүү түүнийг олон удаагийн тэмцээн өнжсөнд Японы сүмогийн удирдлагууд анхааруулга өгөөд байгаа нь зодог тайлахаас өөр аргагүйд хүргэж байгаа бололтой.

Өдгөө 36 настай М.Даваажаргал 22 насандаа мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна болсон бөгөөд карьерийнхаа турш дээд зиндаанд 1093 удаа давж, олон дээд амжилтын эзэн болсон билээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.23.93
    2021/09/27

    эх орноосоо, элгэн түмнээ алсарсан ч япончууд шахж байгаа биздээ.ХУВЬ ТАВИЛАН гэж хөөрхий

    Хариулах