Алдарт боксчин Мэнни Пакьяо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

2021/09/27

Мэргэжлийн боксын алдарт тамирчин Мэнни Пакьяо ирэх онд зохион байгуулагдах Филиппин улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдээлжээ. Тодруулбал, тус улсын эрх баригч “PDP-Laban” намын тодорхой бүлэг гишүүд түүнийг намаасаа дэвшүүлэхээр болсон байна. Өдгөө 42 настай тэрбээр Филиппины парламентийн гишүүнээр ажилладаг билээ.

Харин одоогийн ерөнхийлөгч Родриго Дутертегийн хувьд, хуулийн дагуу улиран сонгогдох эрхгүй боловч сөрөг хүчний намын нэрийн өмнөөс дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн Мэнни Пакьяотой зэрэгцээд Ерөнхийлөгч Дутертегийн охин Сара Дутерте-Карпио мөн намын сонгон шалгаруулалтад өрсөлдөж магадгүй гэсэн таамаглал хүчтэй газар аваад буй аж. Одоогоор эрх баригч “PDP-Laban” намаас 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь цааш өрсөлдөх эрхээ авах нь хараахан тодорхойгүй байгаа юм.

Пакьяогийн хувьд мэргэжлийн боксын тамирчны хувиар 8 ондоо жинд дэлхийн аварга болж байсан түүхэн амжилтын эзэн бөгөөд хамгийн сүүлд Кубын тамирчинд ялагдснаар их спортоос зодог тайлахаар төлөвлөж буйгаа мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна