Пентагон дууны хурднаас тав дахин хурдан пуужин амжилттай туршив

2021/09/28

АНУ дуунаас хурдан шинэ пуужин амжилттай туршжээ. Пентагоноос өчигдөр энэ талаар мэдээллээ. Дуунаас тав дахин хурдан уг пуужинг “Raytheon” корпорацид бүтээсэн бөгөөд “Northrop Grummann”-ы нүүрстөрөгч, агаарын холимгоор ажилладаг хөдөлгүүртэй юм байна.  Пентагоны дэвшилтэт технологи хөгжүүлэлтийн агентлаг (DARPA)-ийн албан ёсны цахим хуудаст энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг оруулжээ. Туршилтын зорилго нь пуужинг нисэх онгоцноос харвах байсан бөгөөд хөдөлгүүрийг асаах, онгоцноос салгах зэрэг бүх процессыг нягтлахад оршиж байсан гэнэ. Мэдээлэлд бичсэнээр, туршилтын бүх зорилго биелжээ. АНУ 2013 оноос хойш анх удаа энэ төрлийн туршилтыг амжилттай зохиож байгаа нь энэ аж. Хойд хөршийн “Үндэсний батлан хамгаалал” сэтгүүлийн редактор Игорь Коротченкогийн өгүүлснээр, АНУ шинэ пуужингаа ойрын таван жилд багтаан зэвсэглэлдээ нэмэх төлөвтэй байгаа гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна