“Pfizer” компани халдвараас урьдчилан сэргийлэх эмийнхээ туршилтыг эхлүүлжээ

2021/09/28

Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компани “COVID-19”-ийг эрт үед нь эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалттай вирусний эсрэг эмийн клиник туршилтуудыг эхлүүлснээ мэдэгджээ.

““Pfizer”компани нь вирусний эсрэг шинэ эм болох “PF-07321332”-ын нөлөөг бага хэмжээний ритонавирын хамт судлах “EPIC-PEP” туршилтын 2/3 үе шатыг эхлүүллээ” гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Туршилтын өмнөх үе шат уг эм нь тэсвэртэй, аюулгүй болохыг харуулсан гэдгийг онцолжээ.

Компанийн мэдэгдсэнээр, коронавирусний халдварын анхны шинж тэмдгүүд илрэх үед эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй халдвар авсан хүнтэй хавьтал болсны дараа уг эмийг хэрэглэж болох гэнэ. Туршилтуудад 2660 хүнийг оролцуулах бөгөөд эмийг өдөрт 2 удаа 5-10 хоногийн турш уулгах аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна