Их Британийн эрх баригчид түлшний хямралтай тэмцэх арга хэмжээний хүрээнд цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэж Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн газраас мэдээлэв. Өмнө нь “Таймс” сонин тус улсад жолоочийн хомсдолтой холбоотой асуудал үүсэж, шатахуун түгээх станцуудад шатахууны нийлүүлэлт тасалдахад хүргэсэн тул Британийн цэргийг түлшний машины жолоочоор татах боломжтой гэж бичжээ.
Нөхцөл байдал эрс доройтсон тохиолдолд л “Escaline ажиллагаа” гэж нэрлэгддэг ослын төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно. “Их Британийн цэргийн жолооч нар түлшийг хамгийн хэрэгцээтэй газарт нь хүргэхийн тулд бэлэн байдалд байх болно” гэж яамны мэдэгдэлд дурджээ. Батлан хамгаалахын сайд Бен Уоллес “Арми тусгай сургалтад хамрагдах бөгөөд хамгийн их мэдрэгдэж буй замын ачааллыг бууруулахад тусална” гэжээ.
Эрх баригчид ачааны машины жолооч нарыг үнэмлэхээ сунгуулахын тулд гурван өдөр үргэлжилдэг дахин өгдөг шалгалтаас чөлөөлөх болжээ. Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 31 хүртэл дуусах эрхийг 2022 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна