Хар тамхичдыг хорьдог шоронд бослого гарч 100 гаруй хүн амиа алджээ

2021/09/30

Эквадор улсын хар тамхичдыг хорьдог шоронд есдүгээр сарын 28-нд бослого гарч 100 гаруй хүн амиа алджээ. Бослого Лос Лобос болон Лос Чонерос гэсэн хоёр том бүлэглэлийн үл ойлголцлоос үүдэлтэй аж.

Хоригдлууд галт зэвсэг, хутга, гранат ашигласан талаар албаны хүмүүс мэдэгджээ. Одоогоор 100 гаруй хүн нас барсан тухай мэдээлэл байгаа ч орон нутгийн цагдаагийн командлагч Фаусто Буэненьо шоронгийн ус зайлуулах хоолойгоос цогцос нэмж олдсоор байгаа тухай өгүүлжээ. Гэмтэж бэртсэн 50 гаруй хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 

 Өчигдөр цагдаагийн алба хаагчид шоронг хяналтаа авсан гэж мэдээлсэн ч өнгөрсөн шөнө дахин зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Өнөөдөр дахин бүрэн хяналтдаа авсан гэж мэдээллээ.

Эквадор улсад өмнө нь ч шоронгийн бослого өмнө гарч байсан. Тухайлбал, хоёрдугаар сард гурван ч шоронд хоригдлууд үймээн дэгдээж, 79 хүн амиа алджээ. Долоодугаар сард Литорал хорих ангид гарсан бослогын үеэр 22 хоригдол үрэгджээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.168.8
    2021/10/08

    Улс орны минь талаар өөр мэдээ мэдээлэл алга уу

    Хариулах
  • 202.126.90.127
    2021/10/01

    Iim denduu Medeelel mongolchuudad hereggui.

    Хариулах