Facebook, Instagram нийгмийн сүлжээний үйл ажиллагаа баасан гарагт дахин доголдож, зарим хэрэглэгчид хэсэг хугацаанд тухайн нийгмийн сүлжээнүүдэд нэвтрэх боломжгүй болжээ.
Энэ удаагийн тасалдал Instagram үйлчилгээнд голлон нөлөөлсөн байна. Фэйсбүүк компанийн зүгээс хэрэглэгчдээсээ уучлал гуйж, дахин саатал гаргахгүйн тулд хичээж ажиллахаа амлажээ.
Баасан гарагийн тасалдал нь өнгөрсөн Даваа гарагийнхтай харьцуулахад богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд Улаанбаатарын цагаар шөнийн 02:00 цагаас 04:00 цагийн хооронд үргэлжилжээ.
Даваа гарагийн тасалдал нийтдээ бараг 7 цаг үргэлжилж, Фэйсбүүк компанийн эзэмшдэг Facebook, Instagram, WhatsApp үйлчилгээнүүдэд нөлөөлсөн юм.
Дотоод техникийн асуудлаас болж үйлчилгээ тасалдсаныг Фэйсбүүк компани тухайн үед тайлбарлаж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна