АНУ-ын Миссури дахь засан хүмүүжүүлэх газрын хоригдлууд сүүлийн 10 жилийн дотор 2,000 гаруй гар хийцийн хөнжил оёж, тус мужийн асрах газрын хүүхдүүд, буяны байгууллагад хандивлажээ.
Оёж шидэх нарийн ажлыг эвдэрч мойнийсон гараа эвлүүлэн байж хийцгээх хоригдлууд зориулж хийсэн хөнжил нь хэн нэг хүүхдэд очиж баярлуулна гэж бодохоор улам хичээж, урам зоригтой ажилладаг гэжээ.
Хүмүүжигч Фред Браун “Хүүхдийн царайд инээмсэглэл тодорно гэж бодмогцоо би бүх хүчээ дайчлахаар шийдсээн. Яг одоо 13 настай нэг хүүд очих гөлөгний зурагтай хөнжил оёж байгаа. Хүүг огт танихгүй ч гэсэн яагаад ч юм таалагдах юм шиг санагдаад байна” хэмээв.
Хүмүүжигч Виллиам Вайт “Эдгээр залуус сайхан үйл хийж, асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулахыг хараад би ч тус болмоор санагдсан. Би өөрөө 6 хүүхэдтэй, оёх ч дуртай. Одоо чаддаг юмаараа нийгэмдээ тус үзүүлэх боломж гарлаа” гэж өгүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна