Норвеги: Нум сумаар зэвсэглэсэн этгээд таван хүний аминд хүрчээ


Энэ лхагва гарагт Норвегийн зүүн өмнөд хэсэгт нум сумаар зэвсэглэсэн этгээд таван хүний амийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулсан тухай тус улсын цагдаагийн алба мэдээлжээ.

Гэмт этгээдийг баривчилсан бөгөөд ямар зорилготой аллага үйлдсэнийг нь тогтоогоогүй байгаа байна. Норвегийн цагдаагийн газар уг хэрэг террорист халдлага байхыг үгүйсгэсэнгүй. 

Халдлага Конгсберг хотын хэд хэдэн газарт 30 орчим минутын дотор дараалан гарсан байна. Норвегийн тагнуулын төв байгууллага хэргийг анхааралдаа авч, тухайн хэрэгтэн олон улсын террорист сүлжээтэй холбоотой эсэхийг шалгаж эхэлжээ.

Тус улсын цагдаа нар өмнө нь галт зэвсэг хэрэглэдэггүй байсан ч Үндэсний Цагдаагийн Газарт гарсан халдлагын дараа бүх цагдаа нарыг зэвсэглэх болсон юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.252
    2021/10/14

    Яанадаа аймшигта пм их сонсогдох боллоо бурхан минь олон амьтанийг амар амгалан байлгаж хайрла

    Хариулах