Хятадын хойд хэсэгт байрлах Шаньси мужийн нутагт дэвсгэрт үүссэн томоохон хэмжээний үерийн улмаас 1.76 сая гаруй хүн орон гэрээ орхиж, нүүхэд хүрээд буй талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт тус нутгаар их хэмжээний хур тунадас орж, улмаар Шаньси мужийн 70 гаруй хот, дүүрэгт хөрсний нуранги үүсч, байшин барилгууд сүйдсэн байна.
Үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо нь аврах ажиллагаа зохион байгуулахад ихээхэн хүндрэл учруулж байгаа талаар Хятадын Цаг уурын газраас мэдэгджээ.
Онцгой байдлын албаны зүгээс өгч буй мэдээллийн дагуу, одоогийн байдлаар нийт 120,000 гаруй хүнийг амжилттай нүүлгэн шилжүүлээд байгаа ба нурж сүйдсэн 17,000 гаруй айл өрхийн гэрийг бүртгэсэн ч гамшгийн улмаас учирсан хохирлын бүрэн хэмжээг тогтоох боломжгүй хэвээр байгаа юм.
Ойролцоогоор 300 хүн амь насаа алдсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа бөгөөд тус үерийн улмаас Шаньси мужийн 1.76 сая гаруй иргэн оргон гэрээ орхиход хүрсэн хэмээн BBC мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна