ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ 18-р сургууль дээр ажиллалаа

С.Гандэлгэр
2021/12/02

18-р сургуулийн сурагчид төмөр хашаан дундуур гарч хичээлдээ ирж очдог тухай 11 сарын 30-ны өдөр NTV  телевиз сурвалжлан олон нийтэд хүргэсэн. Тэгвэл уг мэдээллийн дагуу маргааш нь Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ болон Механик инженерийн сургууль, Хан-Уул дүүргийн төлөвлөлтийн хэлтэс, 18-р сургуулийн төлөөллүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Ингээд эхний ээлжид ШУТИС-ийн МИС-ийн зүгээс төмөр хаалгыг нээхээр боллоо.

Мөн 2022 оны хавраас энэ хэсэгт баруун талаас сурагчид шууд гарах боломжтой явган хүний зам тавихаа 18-р сургууль, ШУТИС-ийн МИС, ХУД-ийн төлөвлөлтийн хэлтсийн төлөөллүүд хэллээ. Асуудлыг хөндөөд орхих биш шийдээд явдаг байх нь хамгийн чухал юм. Үүнд заавал хэн нэгнийг буруутгаж, бүтэхгүй талаас нь харалгүйгээр талууд тохиролцож чадвал тухайн хэсгээр өдөр бүр зорчдог иргэдийн асуудал нэгээр хасагдаж байна. ШӨХТГ ажлын хэрэгжилтэд хяналт тавих болно.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна