Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Зэст өндөр” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “Зэст өндөр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 12,253,379,260 төгрөгийг гаргуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.148.73
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах