Азаргын голд алт ухах, ан агнах эрх Ц.Элбэгдоржид байсан гэв үү


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс Хөвсгөл аймагт албан томилолтоор ажиллахдаа нисдэг тэрэг хөлөглөснийг твиттерт багагүй шүүмжилсэн. Харин сайд үүнийх нь хариуд “Ц.Элбэгдорж шиг Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн бичсэн нь олны анхааралд өртөөд байна.

Булган аймгийн Тэшиг сумын нутаг дахь Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газарт багтдаг байгалийн үзэсгэлэнт Азаргын голд ашигт малтмал олборлосон, ан амьтан агнасан хэмээн нэлээд олон жилийн өмнө бичигдэж байсан ч тэгсхийгээд мартагдсан юм даг. 

Тухайн үед цахим мэдээллийн хэрэгслээр “Ц.Элбэгдорж Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөн ан ав хийж байгаад ирсэн гэнэ. Түүнийг зугаацуулах ажилд манай дарга нар ч гар таталгүй оролцжээ.

Минжийн хангай руу нисдэг тэрэг хөлөглөсөн энэ ан авд ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нар хамт явжээ. Тэдний ан ав хийхээс гадна Минжийн хангайд нисдэг тэргээр очоод Буур, Минжийн голд загасчилсан. ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн Ц.Элбэгдоржийн хамгийн итгэлт найзуудын нэг” гэж бичиж байсан юм. 

Тухайн нийтлэл гарч байх 2012 оны үед өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагч албан тушаал хашиж байсан, 2007 онд бригадын генерал, 2011 онд хошууч генерал цолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хүртэж байсан юм. Харин цэргийн дээд цолыг тухайн үеийн төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос хүртэхдээ түүний найз Б.Отгонбаатарын үүсгэн байгуулсан “Азаргын гол чонот” компанид хилийн бүсэд буюу улсын хилээс 5-10 км зайд алт олборлох зөвшөөрөл олгосны шагнал ч гэж зарим хүн харддаг юм билээ.

“Азаргын гол чонот” компани 2008 оны дөрөв, долдугаар сард Булган аймгийн Тэшиг болон Сэлэнгэ сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авсан байдаг. Уг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хилийн тухай хуульд “Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ”, “хуульд зөвшөөрснөөс бусад үндэслэлээр газар хагалах, суваг шуудуу татах, барилга байгууламж барих”-ыг хориглохоор заасан байсан. 

Гэтэл “Азаргын гол чонот” компанид хил дээр алт олборлох зөвшөөрлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотойгоор ХХЕГ-ын болон АМГТГ-ын удирдлага өгсөн байх магадлал өндөр гэж хардах олон хүн бий.
Юутай ч 10 гаруй жилийн өмнө болсон үйл явдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жиргэсэн бөгөөд аливаа хэлбэрээр хэрэг үүсгэн шалгалаа гэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд амжилт олохгүй хаагдах юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.115
    2022/05/13

    Хэрэг хуучирдаггүй гэдэг үг алга болсон уу.Тэр явдал үнэн бол яанаа

    Хариулах
  • 213.87.150.216
    2022/05/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.32
    2022/05/12

    Элбэгдорж тийм юм хийх хүн биш бхдаа. Түүнийг гутааж доромжилж бж өөрсдөө ажил амьдралаа авч явдаг хэсэг хүмүүс байдаг тэд элбэгээг харлуулж түүнийхээ үр шимээр нь монгол төрд зай бөглөж амьдардаг МаН.н хэсэг б?лэг хүмүүс л байдаг.

    Хариулах
    • 202.126.89.22
      2022/05/12

      хуцаатарвага долоогч

    • 202.126.90.65
      2022/05/12

      Байхдаа? :-) яагаад? Үнэнч харцтай байна уу?