Б.Чойжилсүрэн: Увс аймгийн намын сонгуулийг луйвардсан асуудлыг Хяналтын хороо шалгаж байгаа


Увс аймгийн МАН-ын даргыг сонгох явцад цахим сангийн бүртгэлд халдсан асуудлаар TOVCH.MN сайт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодруулжээ. 

- МАН-ын цахим санд халдсан гэдэг асуудлыг МАН дотооддоо шалгаж байгаа юм байна. Хуулийн хэлтэс нь ч хүлээн зөвшөөрчихлөө. Энэ дээр та ямар байр суурьтай байна ? 

Увс аймгийн МАН-ын даргыг сонгох сонгуулийн ажил дээр тэр цахим халдлага болсон юм байна лээ. 
- Цахим халдлага гэдэг зүйл эрүүгийн хуультай шүү дээ ?
Энэ бараг эрүүгийн гэмт хэрэг. Ийм үйл явдал болсон байна лээ. 
- Нийт 785 хүний мэдээллийг сольж Батжаргал гэдэг хүнийг гаргасан гэдэг мэдээлэл байгаа ?
Тийм мэдээлэл байгаа юм байна лээ. Увс аймгийн МАН-ын хорооны жирийн гишүүд бас олон 100 гаруй гишүүд байсан байх. Ийм утгатай өргөдлүүд ирсэн байна лээ. Намын хяналтын хороон дээр хянагдаж байгаа асуудал. 
- Увс аймагт энэ асуудалтай холбоотойгоор нөхцөл байдал ямар байна вэ ? 
Саяхан намын хяналтын ерөнхий хорооноос очиж ажилласан юм байна лээ. Тэнд намын гишүүд дотроо асуудлаа ярьсан байх. 
- Хяналтын ерөнхий хороо шийдвэрээ гаргасан уу ? Ямар шийдвэрт хүрч байгаа бол ? 
Би одоохондоо мэдээлэлгүй байна. Дүрмээрээ хяналтын ерөнхий хороо хэрэв хүчингүй болгох юм бол намын даргын сонгууль дахин зарлагдах байх. Иймэрхүү л хуулийн зохицуулалт байгаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.150.216
    2022/05/13

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт ---- http://Hot24.pw

    Хариулах