Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцна

С.Гандэлгэр
2022/06/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. 

Мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай хагалгаанд орох хүүхдийн асуудлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх,

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,

Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг эмнэлгийн мэргэжилтэнд олгох цалин, урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх,

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцэг, хууль ёсны асран хамгаалагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, улсын төсвөөс төлөх талаар холбогдох хуульд тусган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,

Нийгмийн халамжийн тэтгэврийг 288 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийх, 2023 оны төсөвт тусгах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх,

Боловсролын сургалтын байгууллагын гадна, дотно орчныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах нөхцөлөөр бүрэн хангах зэрэг салбар бүрт цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар 

В.Цэнд-Аюуш



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах