Д.Сумъяабазар: Дугуй цагаан орчмын газраас надад сөөм ч газар авах сонирхол алга


Дугуй цагаан орчмыг тохижуулах компанийн төлөөлөл, холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

Хотын дарга Д.Сумъяабазар " Иргэд ая тухтай орчин хүсэж, маш их хүсэлт ирүүлсээр байна. Эндээс Богд уулын хоёр ам руу иргэд алхаж хүрдэг.

 "Энигма" компанитай үл ойлголцол үүссэн. Ковидын улмаас энэ амыг тохижуулах ажил хойшилсон юм. Бид хуулийн дагуу ажилласан. Хувимйн хэвшил гомдолтой байгааг би ойлгож байна. Хувийн хэвшлээ дээрэмдлээ, тонолоо гэж шүүмжлэх хэсэг байна. Би өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчидтэй байнга уулзан, дэмжиж ажилласаар ирсэн. Нөхөн олговрын асуудал үүснэ гэдгийг би мэдэж байсан. Олон нийтийн хүсэлтийг л биелүүлж байна. Би хотын даргын хувьд иргэдийн талд байна. Шүүхийн шийдвэрээр нөхөн олговрыг олгоно. Энэ амыг тохижуулах зураг төсөл нь жилийн өмнө гарсан. Энэ бол улсын тусгай хэрэгцээнд авсан газар. Горхи-Тэрэлжид мөн байдал хүнд байна. 

2000 оны эхнээс газар олголтыг буруу олгосноос хот  хувийн хэвшилтэй зөрчилдсөөр ирлээ. Үүнийг хуулиар л шийднэ. Энд амины орон сууц бариулах тэнэглэл байхгүй.                        

Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй, авахгүй. "Энигма" компанийн захирал н.Мөнхбат энд ирсэн байна. Бид өчигдөр миний өрөөнд уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна гэв. Сэтгүүлчид түүнээс энэ аман дарь хоёр давхар, амины орон сууцнуудыг аль компани барьсан талаар асуухад мэдэхгүй гэж хариуллаа. Мөн Туул голын дагуух, Шадар сайдын хамаарал бүхий компанийн барьсан барилгуудыг хэрхэх талаар асуухад "Улстөрөө больё" гэв.          



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.230
    11 цагийн өмнө

    Iimerhuu asuudal deer bol UB chuud Sumyabazriin tald baigaa shuu ! Uragshaa ! Sumyaa !!!!!

    Хариулах
  • 213.87.157.162
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.17.208
    2022/06/17

    Ta nar uul ulaar ny hashaa tTaj ezelchiheed nugel ny nudeeree garmaar daa

    Хариулах