ШӨХТГ: Автомашин бүрийг ариутгалд хамруулж, үндэслэлгүйгээр хураамж авч байна


Иргэдээс 22-ын товчооны цаана урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж 1000 төгрөгийн төлбөр авч байгааг шалгуулах тухай гомдол, мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн.

Уг мэдээллийн дагуу шалгахад Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан байна. Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчжээ.

Мөн Сангийн сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 118, А-201 дугаар “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тушаалаар батлагдсан нормативын 1.4.1-т Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байх бөгөөд ариутгалын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан байна.

Гэтэл Нийслэл хот руу орж ирж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаад арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргад Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

Эх сурвалж: ШӨХТГ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.84
    2022/06/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 124.158.113.47
    2022/06/20

    новшнууд хэрлэнгийн товчоон дээр бүх хүнээс аваад байсан шдээ ямар хулгайчийнх нь бизнес яваад байна вэ

    Хариулах