​Энэтхэгийн зүүн хойд нутгийн Ассам болон Мегалая муж үерийн гамшигт нэрвэгджээ


Үерийн гамшигт нэрвэгдсэн Ассам мужийн Удиана тосгоны иргэн Ронжу Чоудхари бямба гаригт гэрийнхээ гадаа болсон явдлыг ингэж ярьжээ. Тэрээр тасралтгүй бороо орж, ус маш хурдан өссөн тул гудамжууд хэдхэн цагийн дотор бүрэн живж, гэрт нь ус орж ирсэн хэмээжээ. Улмаар хоёр хоног өнгөрч байхад гэр бүлийнхэн нь усан далай дунд ганцаардсан арал шиг болсон байшиндаа үлдсэн аж.

Урьд өмнө хэзээ ч байгаагүй бороо, үерийн улмаас Ассам мужид сүйрлийн ул мөр үлдээж, тосгонууд живж, газар тариалан сүйрч, байшингууд эвдэрчээ. Тус улсын 35 дүүргийн 33 нь гамшигт өртөж, 34 хүн амиа алдаж, 4.2 сая гаруй хүн дүрвэсэн гэж эрх баригчид мэдэгдэв.

Хөрш зэргэлдээх Мегалая мужид мөн ширүүн бороо орж, сүүлийн долоо хоногт 18 хүн нас баржээ. Ассам мужид засгийн газар дүрвэгсдэд зориулсан 1,147 тусламжийн хуаран нээгээд байгаа ч гамшгаас болж тэдний ажил ч хэцүү болсон гэж эрх баригчид мэдэгдэв. Аврах ангиуд хүртэл маш хүнд байдалд байгаа аж.

Удиана хотын оршин суугч Хусна Бегум "Баазанд ундны ус байхгүй. Миний хүү халуурч байгаа ч би түүнийг эмчид үзүүлэх боломжгүй" гэж хэлсэн байна. Тэрээр одоо хоёр хүүхдийн хамт хуванцар майханд хорогдож байна.

Ассам их сургуулийн байгаль орчны шинжлэх ухааны профессор Жаяшри Роут хэлэхдээ "Энэ удаагийн үерийн нөхцөл байдал маш ноцтой бөгөөд борооны давтамж эрс нэмэгдэж байгаа нь эргэлзээгүй. Модны үндэс нь ус хадгалах маш их хүчин чадалтай тул том мод, ялангуяа голын ойролцоох модыг тайрахыг яаралтай зогсоох шаардлагатай байна" гэж хэлжээ.

В.Цэнд-Аюуш

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.155.113
    2022/06/22

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 64.119.25.57
    2022/06/22

    Өндөр хөгжилтэй харь гаригийнхан бусад гаригийг гитлар шиг эзлэх сонирхолоо орчин үеийн аргаар эзлэнэ.

    Хариулах