Эрдэнэт хүний амь эрстсэн КРАНЫ ОСОЛ ба 2-8 жилийн ялтай эрүүгийн хэрэг


Өнөөдөр /2022.06.22/ Хан-Уул дүүргийн 18-р хороо. "Хүннү 2222" хороолол орчимд баригдаж байсан барилгын сунадаг автокран унаж, хоёр иргэн амь насаа алдаад байна. Автокранд дарагдсан хоёр иргэн 20 болон 36 настай бөгөөд хоёулаа эрэгтэй гэсэн мэдээлэл байгаа юм. 

Хэрэг гарсны дараагаар цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудаас хүрэлцэн ирж, хэргийн газрыг битүүмжилж, хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн. Улмаар тухайн барилгын ойролцоо хохирогчдын ар гэрийнхэн олноор хүрэлцэн ирсэн ч цагдаа болон НОБГ-ын ажилтнууд хэргийн газар луу ойртуулаагүй байна. 16.00 цагийн орчимд НОБГ-ын хоёр машин хэргийн газраас цогцос тээвэрлэн гарч явсан юм.

Ослын талаар цагдаагийн байгууллагаас “12:52 цагт ослын дуудлага ирсэн. Ослын улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан 36 настай “Х”, 20 настай "Б" нар дарагдаж, нас барсан. Хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэх мэдээлэл өгсөн юм.

Барилгын ажил явагдахад ямар компанийн захиалгаар ямар компани барилгын ажил явуулж байгаа гэх мэт мэдээлэл байх ёстой ч тухай барилгын ойролцоо ямар нэг мэдээлэлтэй самбар байсангүй.

Тэгвэл тухайн хэргийн газар болох Хан-Уул дүүргийн 18-р хороо Хүннү 2222 хорооллын орчимд баригдаж байсан барилгын хувьд талаар мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас харахад Номин холдинг ХХК-ийн салбар компани болох "Номин реалтор ХХК"-ийн эзэмшилд байдаг. Орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай 5-8 давхар орон сууцны барилга барьж байсан аж.

Газрын зөвшөөрлийг 2020 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "Номин реалтор ХХК"-д олгож байсан бөгөөд нийт 69,944 мк2 талбайг эзэмшиж буй юм. 

Газрын нээлттэй мэдээллийн системээс шүүж үзэхэд: Энэ газар нь “Номинреалтор” ХХК-ийн эзэмшилд байдаг аж
Газрын нээлттэй мэдээллийн системээс шүүж үзэхэд: Энэ газар нь “Номинреалтор” ХХК-ийн эзэмшилд байдаг аж
Барилгын ажил явагдаж буй хэсэг

"Номин реалтор ХХК" 2012 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол хувьцаа эзэмшигчээр Ш.Баярсайхан ганцаар байдаг аж. 

Ш.Баярсайхан нь “Номин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга. Тэгэхээр "Номинреалтор" ХХК нь “Номин холдинг” ХХК-ийн салбар байгууллага гэж хэлж болох юм. 

Тухайн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр гурван компаний ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.

Энэ талаар хуульч Б.Батбаяраас тодрууллаа. 

Тэрбээр, "Хүн бэртсэн бол гэмтлийн зэрэг тогтоолгож байж ямар хуулиар зохицуулагдах нь шийдэгддэг. Нас барсан бол Эрүүгийн хуулиар зохицуулагдана. 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэдэг зүйлээр зохицуулагдана. 10.6.1 "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." 

Хоёр хүн амь эрстсэн учраас 10.6.2 "Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
Тэгэхээр гэм буруутай этгээд нь 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэмт хэргийн шалтгааныг нарийн тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж тухайн краны жолооч, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер, туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх захирал, эсхүл "Номин реалтор ХХК"-ийн холбогдох албан тушаалтан зэргийн аль нь хариуцлага хүлээх нь шийдэгдэх юм."  гэлээ.

Үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар хуульч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрбээр, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд зааснаар Хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын эрсдэл бүхий үнэлгээний нөхцөл байдалд осол аваар гарсан гэж болно. Тус хэрэг нь Эрүүгийн хуулиар зохицуулагдаж 2-8 жилийн ял авна. 

- Энэ тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр олгох эсэх асуудал хуулиар хэрхэн зохицуулагддаг вэ ?

36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог. Талийгаач хэрвээ 18 насанд хүрээгүй хүүхэдтэй бол  Нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжээс гадна нас барахад нь нөлөөлсөн компани, аж ахуй нэгж, иргэн тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. 

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 11-р зүйлд  тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг хэрхэн тогтоох талаар зааж өгсөн байдаг. 

Тус хуулийн 11 дүгээр зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь;

2/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75 хувь;

3/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50 хувь. гэсэн байдаг. 

Монгол Улсын хэмжээнд энэ төрлийн хэрэг, үйлдвэрлэлийн осол байнга гардаг. Байнга гарсаар энгийн л зүйл мэт болжээ. Барилгын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих ёстой ч сахидаггүй. Хянах ёстой Мэргэжлийн хяналтын байгууллага нь ч дорвитой арга хэмжээ авдаггүй, хянадаггүй зэргээс шалтгаалан өнөөдрийн энэ эрдэнэт хүний амь эрстсэн хэрэг гарлаа.

Барилгын компаниуд ч ХАБ-ын инженер гэдэг албан тушаалыг гүйцэт ойлгож үнэлж чаддаггүй эрсдэлээс сэргийлэх бүх талын нөхцөлөөр нь хангаж өгдөггүйн улмаас энэ төрлийн осол гарах хамгийн том шалтгаан бас болдог талаар мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.

Хажууханд нь байрлах Хүннү 2222 хорооллын барилгын ажил явагдаж байх үед 40 тонны чингэлэг өргөж байсан краны тросс тасарч түүний толгой тус газар нь цохисны улмаас үхэлд хүргэж байсан тохиолдол бий. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.87
    2022/06/23

    Баярсайханыг шоронд хийж чадах уу? Эсвэл эцэг Шагдарсүрэн гэгч авилгалчыг шоронд хий.

    Хариулах
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.160.91
    2022/06/22

    ХАБ ЯМАРЧ БУРУУГҮЙ ШҮҮ. НОМИНГИЙН БАЯРСАЙХАН БУРУУТАЙ

    Хариулах
  • 103.161.242.183
    2022/06/22

    Хэдэн инженерүүд нь ял аваад л өнгөрнө дөө

    Хариулах