Иргэд 1111 дугаарт хандаж, ойр орчмын ойдоо хор цацуулж болно

2022/06/27

БОАЖЯ ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Rio Tinto компанитай 2026 он хүртэл хамтран ажиллаж байгаа.

Хамтын ажиллагааны хүрээнд нийслэл, аймаг орон нутаг хөнөөлт шавж ихтэй газруудаа тодорхой болгож, хор цацах ажил эхлээд буй.

Энэ ажилд иргэд хүсэлтээ өгч шийдүүлэх боломжтой бөгөөд засгийн газрын 1111 дугаарт холбогдож, мэдээлэл өгснөөр цааш уламжлагдан 14 хоногийн дотор хариу өгөх юм байна.

Тиймээс иргэд сошиэлд зуслангийн хөршүүддээ ойр орчмын ой модоо хортонд идүүлж дуусахаас нь өмнө санаагаа нэгтгэж хор цацуулья хэмээн уриалж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах