Барилгын ажил хийж байсан хоёр иргэн барилгын материалд даруулж нас баржээ

2022/06/27

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын ... дугаар гудамжинд өчигдөр байшин барихаар нүх ухаж байсан хоёр хүн барилгын материалд даруулж амиа алдсан осол болжээ.Энэ тухай дуудлага өчигдөр 12:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан 24 болон 18 настай эрэгтэй нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокт даруулж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах