Улсын наадамд барилдах бөхчүүдийг VII сарын 7-9-нд бүртгэнэ

2022/06/27

Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд улсын баяр наадамд зодоглох бөхчүүдийн урьдчилсан тоог бөхийн гал, дэвжээдийн удирдлага, дасгалжуулагч нар зургаадугаар сарын 28-ны дотор бичгээр болон МҮБХ-ны албан ёсны хаягаар ирүүлнэ үү.

Албан ёсны бүртгэл 2022 оны долоодугаар сарын 07-09-ны өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, цээж зурагтайгаа МБӨ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэж МҮБХ-ноос мэдээлэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.89.70
    2022/06/28

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах