Б.Бат-Эрдэнэ: "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа

Х.Есү
2022/07/05

Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 

"2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ.

"Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.

Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа. Ингэснээр өнгөрсөн зургаан сар гарны хугацаанд саатаад байсан Ойн агентлагтай холбоо бүхий төсвүүд маань хөдөлж эхэлнэ. Хоёрдугаарт ойн судалгаа хөгжлийн төвийн 12 алба хаагч бол өнгөрсөн зургаан сар гарны хугацаанд төсвийн эрх нээгдээгүйтэй холбогдуулан цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ. 

Дараагийн асуудал бол өнөөдөр Монгол улсын засгийн газраас 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлаж байна." гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.158.213
    2022/07/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах