Монгол орныг сурталчлах цахим платформыг өнөөдөр албан ёсоор нээлээ.
Б.Бат-Эрдэнэ: " Засгийн газар, БОАЖЯ-наас Монголыг гадаадад сурталчлах цахим платформыг өнөөдрөөс албан ёсоор олон улсад зарлаж байна. Ингэхдээ Гадаад харилцааны яам, гаднын улс дахь дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан цахим виз олгогдож байгаа газруудад цахим платформыг албан ёсоор зарлаж байгаа.
Мөн Монголд ирэхээр цахим виз авсан жуулчин бүрд Монгол Улсын Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” гэсэн мэндчилгээг хүргэхээр болж байгаа.
Өнгөрсөн хугацаанд манай улс аялал жуулчлалын стратегигүй явж ирсэн. Одоо боловсруулаад явж байна. Стратегийн хувьд тулгамдаж байсан асуудал нь цахимаар Монгол Улсын мэдээллийг хайж олоход маш хэцүү байсан гэдэг.
Харин одоо манай улс албан ёсоор цахим платформтой болсноор олон улсад Монголын аялал жуулчлалын цогц бодлогыг зарлахаас гадна аж ахуйн нэгжүүдийг дэмжих маш том суурь болж байгаа. Учир нь тус платформ дээр тухайн эвэнтүүдтэй холбоотой мэдээллийг оруулж, тасалбарыг шууд худалдаалах боломжтой хөгжүүлэлтийг хийсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах87.147.157.58
Juulchid 3sariin umnuus bilet zahialgaa ugnu shu de. Tsag ue ni oroitood bainaa
Хариулах